sonin.mn

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд нийслэл хот хел хөдөлгөөн ихтэй байна. Мөн түүнтэй уралдаад барилгын ажлууд ч эрчимтэй явагдаж байгаа. Угаас манай орны бүтээн байгуулалт хийхэд таатай ганц улирал нь бараг дуусах нь.

Тиймээс ажлаа хурдлуулахын тулд бусдын амар тайван байдал гэдгийг барилгын компаниуд авч хэлэлцэх шинж алга. Өдөр, шөнөгүй түжигнэж, хангинах их ажлын дууныг хялайж харахаас өөрөөр эсэргүүцэх арга байх биш дээ. Энэ бол бага хэрэг.

Харин сайхь барилгын компаниуд аюулгүй ажиллагаагаа хэр найдвартай сахиж байгаа бол. Зуны турш эл хуль байсан хотын гудамжууд хүүхэд багачуудын дуугаар сэргэж байна. Үүнтэй зэрэгцээд барилга дээрээс элдэв юм унаж хүний амь хохироосон хэргүүд мартагдахад шинээрээ байгаа.

Тийм болохоор ч уу барилгын компаниуд хүмүүсийн айдас дээр тоглосон аюулгүй ажиллагаатай болчихож гэмээр дүр зураг харагдах боллоо. Зам руу шахсан, явган хүний зам нөмөрлөж ханайсан барилгууд хашаан дээрээ доошоо унаж байгаа хүн, алх, дөш, шат гээд ер нь юу ч хамаагүй нисээд ирэхийг анхааруулсан тэмдэг тавьдаг болсон.

Түүний дээр ойрмогхоноос анзаарах нь барилгын талбайн ажилчид хашааных нь гадуур яваа хүмүүст  "Энэ дээрээс юм унана шүү. Холуур яв" гээд хашгирч зандардаг болсон байна. Уг нь ингэж айлгаж байхаар юу ч унагаахгүй ажиллах учиртай.

Тав тух алдуулах нь яахав гэхэд айлгаад байгаа нь зохисгүй санагдах юм. Гэхдээ бас Ардын эрхийн дэргэдэх барилга дээрээс юм унаж зогсоолд тавьсан машин эвдчихсэн явдал хэд хоногийн өмнө гарсныг бодохоор айж байсан нь ч дээр юм уу даа.

Ж.Баяр

Эх сурвалж: