sonin.mn

Төрийн өмчийн хорооны удирдлага “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэнг хүлээн авч уулзав.

Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонсчээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр рүү” санаачлага болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит  хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал солилцсон  байна.

“МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг  сайжруулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, ажиллагсдын ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачлага гаргаж ажиллахаа энэ үеэр албаныхан илэрхийлжээ.

Мөн үеэр “МИАТ” ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан болон гадаадад төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж хөндөхөөр болов.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг