sonin.mn

Энэтхэг улсын гутал үйлдвэрлэгч “Lechal” ком­­панийн зохион бүтээгчид гэртээ харих зам заадаг гутал бүтээсэн тухай Лента.ру мэдээлэв.

Энэ гутлыг хийх санааг 2011 онд олсон ч одоогоор 50 хүн л худалдан авсан гэнэ. GPS системийн тусламжтайгаар харих маршрутаа олох чичиргээний төхөөрөмжийг гуталд суулгажээ.

Гутлын эзэн буруу зүгт явбал чичиргээ өгч сануулах бөгөөд хэрвээ зүүн зүгт явах хэрэгтэй бол зүүн хөлийн гуталд чичиргээ өгөх аж. Гутлын үнэ 100-150 ам.доллар бөгөөд ихэнхдээ жуулчид авч байгаа гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард хийж дуусгах 25 мянган гутлын захиалга авсан байна.

Эх сурвалж: