sonin.mn

Багануур дүүргийн ЕБС-ийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр Д.Нацагдоржийн төв талбайд боллоо.

Тус дүүрэгт энэ хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн дөрвөн сургуульд 5119 хүүхэд суралцаж, цэцэрлэгт 2031 хүүхэд хүмүүжих юм. Энэ жилдээ багтаан 480 хүүхдийн ортой гурван цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир болон ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүд оролцов.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг