sonin.mn

БРЮССЕЛЬ. /Voice of Russia/. Манай улсын парламентын сонгуульд Европын парламент ажиглагчдын багаа илгээнэ гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдлээ.

Украин ирэх сарын 16-нд парламентын ээлжит бус сонгуулиа хийнэ. "Европын парламентаас ажиглагчид илгээх тухай бид хэлэлцсэн. Энэ бол Европын Холбоо манай улсын улс төрийн үйл явцыг дэмжиж байгаагийн чухал илрэл гэдэгт бид итгэлтэй байна” гэж  Порошенко хэллээ.

Мөн түүний хэлснээр, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Херман Ван Ромпей, Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэль Барросо нар энэ сард Киевт айлчилна. “Миний урилгаар Европын олон удирдагч есдүгээр сард Украинд айлчилна” гэж тэрбээр хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг