sonin.mn

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барихаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд бага сургууль барьж эхэлсэн байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус хороонд канад хийцийн 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ. Сургуулийн барилгын ажлыг "Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК  хамтран гүйцэтгэж буй бөгөөд ирэх онд ашиглалтад өгөх аж.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд  2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэд аж төрдөг байна. Үүнээс 2-5 насны  300 орчим хүүхэд 159, 175 дугаар цэцэрлэгт хамрагддаг аж. Харин сургуулийн насныхан  зэргэлдээх 58 дугаар сургуульд суралцдаг байна.

Ингэснээр тус хорооны хүүхэд, багачууд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрах боломж бүрдэх нь ээ. Одоогоор сургуулийн барилгын ажлын хоёр давхрын цутгалт дуусч голын өрлөгийг хийж эхэлсэн хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг