sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Өнгөрсөн долоо хоногт Эбола вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрсэн Сенегал улсын нийслэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ажилтнуудаа илгээлээ.

“Гол ажилтнаа ням гарагт Дакар хотод илгээсэн, бусад ажилтан түүний араас очно” гэж НҮБ-ын эрүүл мэндийн салбар дахь тусгай агентлаг мэдээлжээ.

Сенегалд Эбола вирусийн халдвар илэрснийг "эн түрүүнд арга хэмжээ авах ёстой онцгой нөхцөл байдал" гэж дүгнэж байгаагаа ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. “Хувийн хамгаалалтын болон ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл яаралтай шаардлагатай байгаа талаар Сенегалын Засгийн газар ДЭМБ-д мэдээлсэн.

Энэ хүсэлтийг богино хугацаанд яаралтай биелүүлнэ” гэж тус байгууллага мэдээлжээ. Сенегал улс нь бүртгэгдсэн вакцин эсвэл эм хэрэгсэл байхгүй байгаа аюултай вирусийн халдвар дэгдсэн Баруун Африкийн тав дахь улс болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг