sonin.mn

ШШГЕГ-ын харьяа хүүхдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд өөрсдийнхөө сурсан мэдсэн авьяас , урлагийн үзүүлбэрүүдээ үзүүллээ. Нээлтэд тус хорих ангийн удирдлагууд болон хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл оролцов.

Мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхэд хамгаалал үйлчилгээний газар”-ын дарга Б.Жавзанхүү хүрэлцэн ирж хүүхдүүдэд сэтгэлийн үг хэлж шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ.

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байгаа юм. Мөн эдгээр хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээлээс гадна ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтад хамардаг байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг