sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины “Ан-12” ачаа тээврийн нисэх онгоц Алжирын өмнөд нутагт осолджээ. Тус онгоцонд долоон хүн сууж явсан аж.

Онгоцны осол өнгөрсөн бямба гарагийн өглөө болсон байна. Тус онгоц Алжирын Экваторын Гвинейн Таманрассет мужийн төвийн нисэх онгоцны буудлаас Экваторын Гвиней рүү хөөрсөн ажээ.

Гэхдээ хөөрснөөсөө хэдхэн минутын дараа осолдсон байна. Алжирын Тээврийн яамны төлөөлөгчийн хэлснээр, шатсан гурван цогцос ослын газраас олджээ.

Онгоцонд сууж явсан бусад хүний хувь заяа тодорхойгүй байна. “Осол бартаа ихтэй, уулархаг бүсэд болсон учир аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна” гэж аврагчид хэллээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг