sonin.mn

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд болон Улаан Загалмайн хороо хамтран дүүргийнхээ 9, 11, 13, 14, 16, 17, 18, 19 дүгээр хороодын 1-3 дугаар ангийн зорилтот бүлгийн найман хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа.

Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Улаан Загалмайн хорооны дарга Э.Ганбат болон Ажлын албаны ажилтнууд оролцов.

Дээрх сайн дурын үйл ажиллагаанд Хурлын ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаараа хүүхэд тус бүрт дүрэмт хувцас, цүнх авч өгсөн бол Улаан Загалмайн хорооноос хавар намрын куртика, зургийн дэвтэр болон бусад зүйлсийн хандивлалаа.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг