sonin.mn

Энэ удаагийн дугаартаа Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн дэд сайдын ажлаа хүлээж аваад хоёр жил орчим хугацаа өнгөрлөө. Энэ хооронд хийж, амжуулсан ажлуудаасаа дурдаж ярилцлагаа эхэлье?
-Би их зүйл рүү үсчээд байхыг хүсдэггүй. Ажлаа авснаасаа хойш хэд хэдэн зүйл дээр голчлон анхаарлаа хандуулж ажиллаж байна.

Нэгт, яаралтай түргэн тусламжийн асуудал, хоёрт, эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудал буюу өвчтөний мэдээллийг эмнэлгээс эмнэлэг рүү зовлонгүй дамжуулдаг болгох, гуравт, эмч нарын чадварыг сайжруулах асуудал. Дээр нь элэгний гаралтай өвчлөлийг бууруулах тал дээр бусад хүмүүсээс илүү анхаарч ажиллаж байна.

-АНУ-ын Калифорни мужийн Фостер хот дахь биотехнологийн компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ уупзалтаар элэгний С вирусыг бүрэн эмчлэх магадлалтай эмийг Монголд нэвтрүүлэх асуудал яригдсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ асуудал ид явагдаж байна. Эмээ бүртгүүлэхээр материалаа бүрдүүлээд өгсөн боловч шинжээчийн дүгнэлт дутуу гэсэн үндэслэлээр Хүний эм зүйн зөвлөлөөс буцаагдсан байна лээ. Одоо бол энэ шинжээчийн дүгнэлт нь гарсан.

Дараагийн хурлаар ороход материалын хувьд бэлэн болсон гэж ойлгож байгаа. Эхний удаа буцаагдахад нь би олон юм яриагүй. Харин дараагийн удаа эмийн бүртгэлийн асуудал шийдэгдэхгүй бол би ямар нэгэн байдлаар дуу хоолойгоо сонсгоно гэж бодож байна.

-Миний мэдэхээр элэгний С вирусын эсрэг маш үнэтэй тариа байдаг. Харин энэ эмийн тухайд үнэ өртгийн хувьд хэр байх бол. Монголд нутагших боложтой эм мөн үү?
-Интерферон гээд тариа байдаг. Энэ тарианд элэгний С вирусыг устгах чадвар байдаг. Гэхдээ үнийн хувьд асар өндөр. Нэг жилийн курс эмчилгээ нь 12 мянган ам.доллар. Тэгэхээр монгол мөнгөөр бол 18-20 сая төгрөг гэсэн үг шүү дээ.

Дээр нь асар хүчтэй гаж нөлөөтэй. Бараг хорт хавдрын химийн тарианаас өөрцгүй гаж нөлөө гардаг гэж үздэг. Тиймээс ч энэ гаж нөлөө болон өндөр үнээсээ болоод монголчууд төдийлөн ашигладаггүй. Харин үүнийг арай өөрөөр шийдэх гэж оролдсон нь энэ шинэ эмийг монголд оруулж ирэх явдал байгаа юм.

Их олон хүмүүст буян болох юм даа. Хүмүүс яг юу гэж ойлгоод байгаад нь сайн мэдэхгүй. Энэ ажил нэг л удаашраад байх шиг байна. Хамгийн харамсалтай нь миний өөрийн ажиллаж байгаа яам маань энэ ажлыг удаашруулаад байгаад жаахан бухимдаж байна.

-Тус эм элэгний С вирусыг дарах хэдэн хувийн магадлаптай юм бол?
-Монголчууд генотип 1 Б гэх элэгний С вирусаар голчлон халдварладаг. Энэ нь эмчилгээ авахдаа хамгийн муу хэлбэр. Тийм учраас энэ генотип 1 Б дээр эм хамгийн муу үйлчилдэг.

Энэ эмийн хувьд рибавирин эмтэй хавсраад хэрэглэхэд .80 хувийн үр дүнтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байгаа. 80 хувийн үр дүн гэдгийг ямар утгаар хэлж байгаа юм бэ гэхээр 100 хүн эмчилгээнд ороход 80 хүнийх нь бүрэн арилсан гэсэн үг. Энэхүү ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их дэмжиж ажиллаж байгаа.

-Таны хувьд элэгний эмгэг судлалаар мэргэшсэн эмч хүн. Монголын элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ ажлаа хэзээ хүлээлгэж өгөв?
-Энэ ажлаа хүлээлгэж өгөөд зургаан cap орчим болох гэж байна. Одоо Ази Номхон далайн орнуудын элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхөөр ажиллаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд давхар ажиллах үнэхээр хүндрэлтэй байна.

-Саяхан орон нутагт ажиллаж байгаад ирсэн гэж сонслоо. Ер нь орон нутгийн иргэдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?
-Орон нутгийн эмнэлгүүдийн байдалтай танилцаад ирлээ. Гол санаа зовоож байгаа асуудал бол зүрх судас, ходоод, цөс, нойр булчирхайн өвчин их байна. Дээр нь хүүхдийн өвчлөл их байна.

Говь-Алтай аймгийн хувьд нялхсын эндэгдэл өндөр байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нялхсын эндэгдлийг бууруулах тал дээр хурал хийлээ. Эдгээр өвчлөлүүд дээр онцгой анхаарах шаардлагатай юм гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Мөн нийт иргэдийн дунд чихрийн шижин өвчин нэмэгдэж байгаа нь их санаа зовоож байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ төрлийн өвчлөл хоёр дахин нэмэгдсэн. Их ноцтой асуудлын хэмжээнд хүрээд байна.

-Та энэ сахарын өвчинтэй холбоотойгоор үндэсний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнийхээ сахар, сахар орлуулагчийн хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах уриалга гаргаад байгаа шүү дээ. Энэ тухайд?
-Хүнс үйлдвэрлэгчиддээ зориулан энэ уриалгыг гаргасан. "Та бүхэн сахарынхаа агууламжийг 20 хувиар бууруулаач" гэсэн хүсэлт юм даа. Манай хүнсний дэлгүүр, захуудын лангуун дээр сахар багатай, сахаргүй ундаа маш бага байдаг.

Ихэнх нь нялуун, сироп шиг зүйлүүд байгаад байна. Кока кола ч тэр, бусад жүүснүүд ч тэр. Энэ бүхэн монголын ард түмний эрүүл мэндийг 20 жилийн дараа үгүй хийх гээд байгаа их ноцтой зүйл гэдгийг л онцлох гээд байгаа юм.

Саяхан Монголын залуучуудын холбооноос кока коланы эсрэг аян явуулсан байна лээ. АНУ-ын ард түмэн олон жилийн турш кока кола ууснаасаа болоод чихрийн шижин өвчин, таргалалт, зүрхний өвчнөөрөө одоо дэлхийд нэгдүгээрт явж байна шүү дээ. Одоо тэд энэ ундаасаа татгалзаж байна.

Гэтэл буурай хөгжилтэй орнуудад энэ ундаа хүчтэй орж ирж байна. Яагаад гэхээр эрүүл мэндийн мэдлэг, болосрол сул учраас тэр. Манай хүнсний үйлдвэрлэгчид энэ уриалгыг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Одоохондоо үр дүн нь харагдах болоогүй. Ирэх 2015 он гараад харагдах болов уу гэж найдаж байна.

-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс ямар хариу өгч байна вэ. Бүтээгдэхүүний сахарын агууламж буурснаар борлуулалт багасна гэсэн байр суурь илэрхийлж болох шүү дээ?
-Ихэнх үйлдвэрлэгчид борлуулалт буурна гэж бодож байгаа байх. Гэхдээ би үйлдвэрлэгчид сахарын агууламжийг бууруулснаар эрүүл амьдрахыг хүсч байгаа иргэдэд сонголт гаргаж өгнө гэж бодож байгаа. Борлуулалт бодохоосоо илүү хойч үеийнхээ эрүүл мэндийг бодоосой гэж хүсч байна.

Харин иргэддээ дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүн дотроос сахар багатайг нь сонгож хэрэглээч гэж уриалж байгаа юм. Энэ нь ганц Эрүүл мэндийн яамны асуудал биш. Та бүхний үр хойчийн асуудал гэдгийг ойлгож, зөв өнцгөөс нь хараач гэж хүсээд байгаа юм шүү дээ.

-Орон нутгийн эмнэлгийн эмч нарын чадвар, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөхцөл байдап ямархуу байна вэ?
-Оношлогооны төв олон аймагт байгуулагдаж байгаа учраас заавал хотын эмнэлэг рүү чиглэх урсгал багасч байна гэж харж байна. Мөн аймгууд дахь боловсон хүчнээ сайжруулах төсөл одоо хэрэгжээд явж байна. Энэ төсөл хэрэгжиж дуусахаар бүр багасах байх.

-Эмнэлгүүдийг цахимжуулах ажил хэр ахицтай явж байна?
-Үүнтэй холбоотой хоёр төсөл хэрэгжиж байна. Си Жиньпин даргын айлчлалын үеэр бас нэг төсөл эцсийн байдлаар гарын үсэг зурагдпаа. Энэ бол нийтдээ 20-иод сая ам.долларын санхүүжилттэй, маш олон эмнэлгүүдийг компьютер, программ хангамжаар хангах төсөл. Тоног төхөөрөмжийн хувьд 2015 оны эхний хагас жилд нийлүүлэгдээд ирэх байх.

Харин программ хангамжийн асуудал бага зэрэг хүлээгдсэн байдалтай байгаа. Учир нь Дэлхийн банкны бас нэг төсөл давхардаад байна.

-Гадаадад олон жил амьдарсан, гадаадад мэргэжил эзэмшсэн залуу дэд сайдын хувьд эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг шинэ шатанд гаргах ямар ажил хийж байна вэ?
-Маш олон орнуудтай хамтын ажиллагаа сайжирч байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарын хувьд гадаад харилцаа нь хамгийн сайжирч байгаа орон бол Солонгос. Манай улстай орон зайн хувьд ойроос гадна эрүүл мэндийн салбарт азидаа нэлээд дээгүүр жагсч байгаа улс.

Тиймээс солонгостой хамтын ажиллагаа нэлээд өргөжиж байна. Мен Энэтхэг улс. Энэ улсын эрүүл мэндийн салбар маш сайн хөгжсөнөөс гадна, эрүүл мзндийн тусламж үйлчилгээ нь харьцангуй хямд. Түүнчлэн Хятад улс байна.

Өчигдөр л гэхэд Шанхайн эмнэлгийн тоног техөөрөмжийн нийгэмлэгээс томоохон үзэсгэлэн нээсэн байгаа. Үүний хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр хамтын ажиллагаа сэргэх байх.

Мөн эмч нарыг сургах асуудал яригдаж байна. Ирэх сарын 7-нд Монгол Японы хамтарсан эрүүл мэндийн форум зохион байгуулагдана. Энэ форумын үеэр томоохон еөрчлөлтүүд хийгдэнэ гэж найдаж байгаа.

-Сүүлийн жилүүдэд эмчийн ёс зүйгүй байдлаас болж өвчтөн амь насаа алдах явдал нэмэгдээд байна шүү дээ. Эмчийн ёс зүйн асуудал дээр яамнаас ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Энэ тал дээр яг үнэнийг хэлэхэд ахиц их муу байна. Уг нь бид хэд хэдэн асуудлуудыг шийдэх ёстой. Эмчийн харьцаа хандлагын асуудал бол ерөөсөө сайжирч өгөхгүй байна. Хүмүүсийн ярьдгаар эмч нарын авлига авдаг асуудал байна.

Энэ асуудал мөн л багасахгүй байна. Дээрээс нь эмч нар эмийн жор бичихдээ тодорхой эмийн сан зааж өгч явуулдаг. Тэндээсээ хувь авдаг гэсэн асуудал сөхөгдөж гараад байна. Тийм учраас хуулинд тодорхой өөрчлөлт оруулж, авах арга хэмжээг нь чангатгах тал дээр ажиллаж байгаа.

Мөн эмч нарын мэдлэг чадварын асуудал анхаарал татаж байна. Эмчийн лицензийн шалгалтыг чангаруулсан. Гэтэл эхний шалгалтанд нийт эмч нарын 95 хувь нь унасан.

Яваандаа энэ шалгалтыг байнга шинэчилнэ. Тиймээс мэдлэгээ тогтмол өндөр түвшинд хадгалахгүй бол эмчийн мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй үе ирсэн шүү гэдгийг манай эмч нар ойлгох ёстой.

А.Халиун

Эх сурвалж: