sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Бүслэлтэд орсон Украины цэргүүдэд хүмүүнлэгийн хонгил нээхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын босогчдод уриалжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Бүслэлтэд орсон Украины цэргүүдийн амь дэмий үрэгдэхээс зайлсхийж, тэдэнд байлдааны ажиллагааны бүсээс саадгүй гарч, гэр бүл, ээж, эхнэр, хүүхэдтэйгээ уулзах боломж олгон, байлдааны ажиллагааны үеэр шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхийг би уриалж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.

“Хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдсэн Донбассын ард иргэдэд Орос улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн бөгөөд үзүүлэх болно” гэж Путин мэдэгджээ.

Тэрбээр мөн “байлдааны ажиллагаагаа яаралтай зогсоох, хуримтлагдсан бүх асуудлыг гагцхүү энхийн замаар шийдэхийн тулд Донбассын төлөөлөгчидтэй хэлэлцээний ширээний ард суухыг ” Украины эрх баригчдад уриалсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг