sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигийн дагуу өнөөдөр Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 3 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медал, Энхийн төлөө медалийг, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон албаны бусад хүмүүс нийт 597 хүнд Чингисийн талбайд шагнал гардууллаа.