sonin.mn

КИЕВ. /ВВС/. Украины нутаг дэвсгэрт Оросын цэргүүд байгааг харуулсан хиймэл дагуулын зургуудыг НАТО дэлгэлээ. Тус эвслийн үзэж буйгаар, ОХУ 1000 гаруй цэргээ тэнд хэдийн байрлуулжээ.

Украины зүүн нутагтай залгаа Оросын хилээс 20 км зайтай Краснодон хот орчмын бүсээс эдгээр зургийг энэ сарын 21-23-нд авсан байна.

10 гаруй цэргийн тээврийн хэрэгслийг хоёр эгнүүлэн тавьсан нь нэг зургаас харагдаж байна. Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийн хяналтад тус бүс байгаа учраас эдгээр тээврийн хэрэгсэл Оросын армийнх гэж НАТО үзэж байгаа ажээ.

Өөр нэг зургаас байлдааны бэлэн байдалд байгаа их буунууд харагдаж байна. “Энэ хүчнийхэн маш сайн бэлтгэл сургуулилттай байна. Тэд салан тусгаарлах үзэлтнүүдийн бүлэглэлийнх байх магадлал тун бага байна” гэж НАТО мэдэгдэв.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг