sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирус ирэх зургаан сарын хугацаанд 20 мянга гаруй хүнд халдварлаж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Брюс Аилуард өчигдөр Швейцарийн Женев хотод энэ тухай мэдэгдсэн байна. Вирусийн тархалтыг зогсооход 490 сая доллар шаардлагатай гэж Аилуард хэлэхийн сацуу тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсад уриалсан юм.

Баруун Африкт “Эбола”-гийн халдвар авсан, авсан байж болзошгүй 3069 тохиолдол бүртгэгдсэний 1552 нь нас баржээ.

Иргэний агаарын тээврийн олон компани тус бүс нутаг руу нислэг үйлдэхээ зогсоож байна. Энэ нь вирусийн халдвар тархсан бүсүүд рүү эмнэлгийн албан хаагчид болон хэрэгцээт зүйлсийг тээвэрлэхэд саад болж байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг