sonin.mn

ТЕГЕРАН. /ITAR-TASS/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ хяналтан дор Иран улс уран баяжуулах шинэ центрифуг бүтээж байна. Энэ тухай тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгдсэнийг "ФАРС" агентлаг дамжуулжээ.

“Бид “ИР-8” загварын шинэ үеийн центрифуг бүтээж байгаа тухайгаа МАГАТЭ-д мэдэгдсэн” гэж тэрбээр хэлээд “шинэ центрифуг дэх изотопыг хуваах төхөөргийн бүх механик туршилтыг амжилттай явуулсан” болохыг онцлон дурдсан байна.

“Уран баяжуулах шинэ төхөөрөмж бүтээх нь бидний эрх бөгөөд Иран болон “зургаан” орны хооронд тохиролцоонд хүрсэн Женевийн гэрээнд нийцнэ. Мөн  Иран улсыг цөмийн салбарт судалгаа явуулахыг тус гэрээнд хязгаарлаагүй” гэж тэрбээр "ФАРС" агентлагт ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэжээ.

Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн эцэст нь, эм, вакцин үйлдвэрлэхэд зориулж, минутад 40 мянган эргэлт хийх чадалтай эмнэлгийн тусгай центрифуг бүтээх гэрээг Ираны Эрүүл мэндийн яам тус байгууллагатай хийснийг онцлон дурдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг