sonin.mn

Нийслэлийн  боловсролын газраас 2014-2015 оны ЕБС-ын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд  зориулсан сургалт, семинарын хуваарийг батлан гаргасан  байна. Энэхүү  хуваарийн дагуу  Бага ангийн багш нарын  сургалтын цөм  хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд нийслэлийн ХУД, БЗД, БГД, СБД, СХД, ЧД, Налайх, Багахангай, Багануур дүүргийн бага ангийн нийт 587 багш  хамрагдсан байна. Сургагч багш хөтөлбөрийн Бага ангийн багш  нарын  энэхүү сургалт нь 8дугаар сарын 26-аас 28 өдрүүдөд Хан-Уул дүүргийн 15-р сургууль дээр болж өнөөдөр өндөрлөж хаалтын үйл ажиллагаа боллоо.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд НБГ-ын Бага боловсрол  хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан мөн дүүргүүдийн боловсролын хэлтсийн төлөөлөгч нар хүрэлцэн  ирсэн юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд сургалтанд  хамрагдсан багш  нарын  дунд  нээлттэй  хэлэлцүүлэг зохион  байгуулсан ба тэдний санал бодлыг сонсож, харилцан бие биенээсээ суралцах, туршлага сололцох ач холбогдолтой байлаа.

ХУД ЗДТГ