sonin.mn

Энэ жил Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд 7 хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

Энэхүү аялалын эхлэл болгож өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг тэргүүтэй албаны төлөөлөгчид болон 40 гаруй жуулчид Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд гэсэн маршрутаар цайны замын аялалаар өнгөрөгч амралтын өдөр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Эрээн хотод жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр аймаг орон нутгийн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ашиг оролого нэмэгдэх ач холбогдолтой юм.