sonin.mn

ТОКИО. /NHK/. Есөн сарын өмнө галт уул дэлбэрсний дараа Номхон далайн алслагдсан нэг арлын хэмжээ анх байснаасаа долоо дахин томорсон гэж Японы эргийн харуулын газрын албаны хүмүүс хэллээ.

Токио хотоос урагшаа 900 орчим км зайтай орших Нишиношима арлыг албаны хүмүүс агаараас судалжээ. Тус арлын хэмжээ нь одоо 1,4 орчим хавтгай дөрвөлжин км аж. Үүний өргөн нь анх байснаасаа 1150, хойноосоо урагшаа 1350 метрээр өргөжин тэлжээ.

Эргийн харуулын газрын албаны хүмүүсийн хэлснээр, галт уулын гурван тогооноос утаа суунаглаж байжээ.  Тэдгээрийн нэг нь халуун хайлмаг болон нурмаа цацаж байсан байна. Халуун хайлмаг далайн усанд хүрсэн, арлын зүүн эргээс гарч буй уур улам нэмэгдэж байна. Үүнээс үзвэл, тус арал одоо ч тэлсээр байж магадгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг