sonin.mn

Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “Сэтгэлийн чимээ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш Маршал арт галерейд болно.

 Тэрээр 2010 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэснээс хойш дүрслэх урлагийн салбарт хүчээ сорьж яваа уран бүтээлч юм. Түүний бүтээлийн сэдвийн ихэнхийг  балетын урлаг эзэлдэг бөгөөд бүтээлээрээ гэгээлэг, уян зөөлөн, гоо сайхан зүйлийг илэрхийлэхийг зорьжээ.

Үзэсгэлэн бидний зайлшгүй эзэмших ёстой хөдөлмөрч, уйгагүй, шаргуу зүтгэлийн тухай уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн 30 орчим хөрөг зургаас бүрджээ. Тус үзэсгэлэн ирэх сарын 09-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно. Дашрамд сонирхуулахад, тэрээр 2010 онд “Сонгодог” хэмээх үзэсгэлэнгээ толилуулж байжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг