sonin.mn

БЕРЛИН. /Xinhua/. Украины байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Канцлер Ангела Меркель утсаар ярьсан гэж Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.

Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын цэргүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг Меркель утсаар ярихдаа уриалсан байна.

Харин Украин руу цэрэг, цэргийн зэвсэг хэрэгсэл илгээж байна гэсэн мэдээллийг ОХУ удаа дараа няцааж, 2000 гаруй хүний амийг аваад байгаа, зүүн нутагтаа үргэлжилж буй “иргэний дайн”-ыг зогсоохыг Киевт уриалсан юм. Мөн улсынхаа хилийг хянаж, байдлыг намжаахад ОХУ ихээхэн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж Меркель цохон тэмдэглэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг