sonin.mn

МАНИЛА. /NHK/. Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли арлуудад БНХАУ цэргийн байгууламж барьж эхэлсэн байж магадгүй гэж Филиппин мэдэгдлээ.

Спратли арлуудыг Хятад, Филиппин болон бусад улс  нэхэмжилдэг юм. БНХАУ зарим аралд нөхөн сэргээх төслүүд хэрэгжүүлсээр байна. Нөхөн сэргээсэн бүсийн хэмжээ өргөжин тэлж, далангаар хүрээлүүлсэн урт, нарийхан байгууламж Жонсон арлын гэрэл зургаас харагдаж байна.

Мөн кран болон бусад хүнд машин механизм харагдаж байна. Хоёр жилийн өмнөөс Жонсон аралд Хятад улс байгууламж барьж эхэлсэн гэж Филиппиний Засгийн газар мэдэгдсэн юм.

Энэ оны хоёрдугаар сарын зурагтай харьцуулахад одоо барилгын ажил маш хурдацтай өргөжин тэлсээр байна. Куатерон болон Гэвин аралд мөн үүнтэй адил ажиллагаа өрнүүлж байгаа аж.

Филиппиний армийн үзэж буйгаар, нөхөн сэргээлт хийсэн зарим арал даар БНХАУ боомт, нисэх онгоцны хөөрөх, буух зурвас болон радарын системийн байгууламжууд барьж эхэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг