sonin.mn

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн наймдугаар сарын 16-24-нд Драмын театрын урд талын задгай талбайд болж шилдгүүдээ тодруулав.

Монголын анхны Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны зөвшөөрөлтэй явуулсан тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Skytel Group, хамтран зохион байгуулагчаар Global Event, Pepsi, Монголын сагсан бөмбөгийн холбоо ажиллав. Тэмцээн эрэгтэй 15-18 нас, 18-аас дээш болон эмэгтэй 16-аас дээш насны ангиллаар болж, нийтдээ 100 гаруй баг оролцсон байна.


Тэмцээний дүнг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 15-18 насанд тэргүүн байрт ALL STAR, 2-р байрт "Молоконы лааз", 3-р байрт KNIGHT HOOD баг тус тус шалгарсан бол 18аас дээш насанд 1-р байрт "Haribo", 2-р байрт "11", 3-р байрт  "Archers" баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Харин охидоос тэргүүн байрт "Залуус" шалгарсан бол дэд байрт "Victory", 3-р байрт "Друзъя" багууд тус тус шалгарлаа.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг