sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлд зүтгэхээр гадаадын хэдэн мянган иргэн Сирид очсон байж магадгүй гэж Цагаан ордны дээд албан тушаалтан мэдэгдлээ.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнестийн мэдэгдсэнээр, 50 орчим улс, тэдгээрийн дотор, АНУ-ын хэдэн мянган иргэн Сирийн “Лалын улс”-д нэгдсэн бололтой. Гадаадын тэр иргэд АНУ болон Өрнөдийн бусад улсаас олгосон паспорттай байгаа гэж тэрбээр хэлээд, маш их санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.

“Энэ хүмүүсийг цэргийн бэлтгэл сургуулилтад хамруулж, террорист болгоод эх оронд нь  буцаадаг” гэж Эрнест хэлэв. Араб, Европын улсууд болон АНУ-аас шинээр гишүүд элсүүлэхээр “Лалын улс” интернэтээр ажиллагаагаа хурдацтай өргөжүүлж байгаа ажээ.

Лалын энэ бүлэглэлд гадаадынхан нэгдэж байгааг зогсоох арга замыг хэлэлцэхээр ирэх сарын сүүлээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улсуудын удирдагч нартай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уулзахаар төлөвлөж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг