sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Itar-Tass/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн босогчид 26 настай, америк эмэгтэйг суллахад 6,6 сая доллар төлөхийг шаарджээ. Телевизийн “ABC” сувгийн мэдээлж буйгаар, тэрбээр жил орчмын өмнө Сирид хулгайлагдсан байна.

Тус сувгийн мэдээлснээр, хулгайлагдсан эмэгтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилд оролцохоор Сирид очсон аж. Охины нэрийг гэр бүлийнх нь хүсэлтээр нууцалсан байна. Хэрэв барьцааны мөнгийг төлөхгүй бол түүний амь насыг хөнөөнө гэж босогчид сүрдүүлсэн байна.

Үүнээс гадна, тус бүлэглэл Афганистанд Америкийн мөрдөн байцаагчдад халдсан хэргээр 2010 онд  86 жил хоригдох ял авсан Пакистаны иргэн эмэгтэй Аафии Сиддикиг суллахыг Вашингтоноос шаардсан гэж телевизийн “АВС” суваг нотолжээ. “Лалын улс” бүлэглэл АНУ-ын дөрвөн иргэнийг барьцаалсан байна.

Террористуудын гарт 26 настай бүсгүйгээс гадна, сэтгүүлч Стивен Сотлофф болон нэрийг нь нууцалсан бас нэгэн америк байгаа аж. Олзны дөрөв дэх хүн нь босогчдын гарт амь үрэгдсэн сэтгүүлч Жеймс Фоули байжээ.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг