sonin.mn

БНХАУ-ын Эрээн хотод Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг  2014 оны 08 сарын 19 -24 ний  өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааны зорилго нь Худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ түншлэлийг бий болгох юм.

Энэ удаагийн Эдийн засаг, Худалдааны чуулга уулзалт нь “Нээлттэй итгэлцэл, шинэчлэл, хөгжил, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл болон импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн  суртaлчилгаа, худалдааны форум хэлбэрээр явагдлаа.

Тус чуулга уулзалтанд ХУД-ын ЗДТГазраас Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баасангарав, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн У.Намуун, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн мэргэжилтэн Н.Одонтунгаланг  нар амжилттай оролцоод ирсэн байна.

ХУД ЗДТГ