sonin.mn

Энэ сарын 14-нд Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1897.73 төгрөг байсан бол өчигдрийн ханшаар 1829.01 төгрөг болжээ. Ийнхүү 14 хоногийн хугацаанд ам.долларын албан ханш 68 төгрөг  72  мөнгөөр төгрөгийн эсрэг сулрав.

Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1820 төгрөгөөр худалдан авч, 1825 төгрөгөөр борлуулж байв. Арилжааны банкуудад өнөөдөр  ам.долларын ханш ямар байгааг сонирхлоо. Тодруулбал “Хаан” банкинд  ам.долларыг 1817 төгрөгөөр худалдан авч, 1836 төгрөгөөр борлуулж байсан бол "Голомт" банк 1824 төгрөгөөр авч 1834 төгрөгөөр худалдаж байна.

Төрийн банк ам.долларыг 1813 төгрөгөөр худалдан авч, 1834 төгрөгөөр борлуулж байв. Тэгвэл дээрх хугацаанд евро төгрөгийн эсрэг 2535 төгрөг 46  мөнгөнөөс 2413 төгрөг 01 мөнгө хүрч 122 төгрөг 45 мөнгөөр буурсан байна.

БНХАУ-ын юань 308 төгрөг 49 мөнгөнөөс 297 төгрөг 26 мөнгө хүрч 11 төгрөг 23 мөнгөөр суларлаа. Харин рубль 52 төгрөг 61 мөнгөнөөс 50 төгрөг 59 мөнгө болж төгрөгийн эсрэг 2 төгрөг 2 мөнгөөр буурчээ.

Б.Заяа

Эх сурважл: "Монцамэ" агентлаг