sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /Itar-Tass/. Америкийн “Apple” компани 2015 онд 12,9 инчийн дэлгэцтэй “iPad” үйлдвэрлэхээр болжээ. Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тус компанийн эх сурвалжийн мэдээллийг иш татан дамжуулсан байна.

Одоогийн байдлаар “Apple” компани нь 9,7 инчийн дэлгэцтэй "iPad" болон 7,9 инчийн дэлгэцтэй "iPad Mini" загваруудыг худалдаанд гаргаад байгаа юм.

“Apple” компанийн төлөөлөгчид дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Энэ оны гуравдугаар улиралд “iPad” планшетын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 13,2 сая төхөөрөмж борлуулж байжээ.

Есдүгээр сарын 9-нд “Apple” компани шинэ загварын “iPhone 6” ухаалаг гар утсаа танилцуулж магадгүй байна. Гар утасны шинэ загварыг 4,7 болон 5,5 инчийн дэлгэцтэй хоёр хувилбараар гаргах эсэх талаар эх сурвалжууд мэдээлэл өгөөгүй ажээ.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг