sonin.mn

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Мандам” өрхийн эмнэлэгээс улс даяар хэрэгжиж буй “Иргэний эрүүл мэндийн довтолгоо” хөтөлбөрийн хүрээнд заавал хэвшүүлэх 21 дадлын нэг болох эрүүл зохистой хооллолт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад тус хорооны ЗДАА болон өрхийн эмнэлэгийн эмч, ажилчид, иргэдийн төлөөлөл оролцов. “Эрүүл зохистой хооллоцгооё” уриан дор энгийн бөгөөд амин дэмтэй хоол, зууш гар доорх материалаар хэрхэн бэлтгэх, эрүүл зөв хооллохын  ач холбогдлын талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

Энэ үеэр хороон Засаг дарга Л.Оюунчимэг хэлэхдээ “Өнөөдрийн энэ өдөрлөгт иргэд хоорондоо харилцан туршлага солилцсон, АХА болон хоолны тэмцээн уралдаан зохион байгуулж иргэд идэвхитэй оролцсон үр дүнтэй болж байгаа”-г онцолж байлаа.