sonin.mn

Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос санаачилан энэ сарын 30-нд Туул голыг бохирдуулж буй хог, хаягдлыг цэвэрлэх аяныг зохион байгуулах болжээ.

Тус холбоо энэ сарын 21-нд "Сайн үйлсийн аян"-ыг зохин байгуулж  амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, тэжээгчээ алдсан болон бүтэн өнчин хүүхдүүд, 4 хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэйд хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл, мөнгөн тусламж үзүүлжээ.

Туул голын сав газрын хог хаягдлыг цэвэрлэхэд тус холбооны гишүүд болон эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг бүх залуусыг өргөнөөр оролцохыг Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос уриалав

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг