sonin.mn

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн орон зайгаа баттай эзэлсэн “Дижитал” хамтлаг 15 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэх гэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү тоглолт ирэх есдүгээр сарын 5-ны өдөр “UB Palace”-ийн “Open air”-т тоглох болжээ.  Тус тоглолтод “Дижилтал” хамтлагыийн шилдгийн шилдэг 20 дуу багтах бөгөөд монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагууд ирж ая дуугаа өргөх аж.

Дашрамд сонирхуулахад 15 жилийн ойн хүрээнд тус хамтлаг "Дижитал" нэртэй цомгоо сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байгаа юм. Тун удахгүй шинэхэн уран бүтээлүүдээрээ сонсогчдынхоо сонорыг мялаах нь.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг