sonin.mn

КИЕВ. /NHK/. Байлдааны ажиллагаа болсоор буй улсынхаа зүүн нутаг руу Оросын тусламжийн цувааны эхний дөрвөн ачааны машиныг нэвтрэхийг Украин зөвшөөрчээ.

Улаан загалмай нийгэмлэгийн зуучлалаар Орос болон Украины албаны хүмүүс шалгалт хийсний дараа тээврийн хэрэгслүүд өчигдөр Украины зүүн нутгийн Луганск муж руу хөдөлсөн байна.

Луганск нь хилээс 70 гаруй км зайтай оршдог юм. Тус мужид Украины хүчнийхэн болон Оросыг дэмжигч босогчид хоорондоо байлдаж байгаа учраас ачааны машинуудын аюулгүй байдалд бид баталгаа өгч чадахгүй гэж гэж УЗН-ийн албаны хүмүүс хэлэв.

Оросын тусламжийн цувааны 280 ачааны машиныг Украин нэвтрүүлэхгүй хил дээр долоо хонуулсан юм. Учир нь хүмүүнлэгийн тусламж нэрийн дор ОХУ цэргээ улс руу нь оруулж болзошгүй гэж Киев эмээж байгаа билээ. Оросыг дэмжигч босогчдын түшиж газар болох Донецк болон Луганскийг Украины засгийн газрын хүчнийхэн бүсэлсэн байна.

Засгийн газрын цэргүүд Луганскийн дийлэнх хэсгийг хяналтдаа буцаан авсан гэж Киев мэдэгдлээ. Тус хотын хүмүүс хүнс, ус, эм тариа, цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг