sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Украины зүүн нутагт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн компанийн “MH17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцны хохирогч 20 малайзын цогцсыг Куала-Лумпурт авчирна.

Амстердамаас тусгай нислэгийн онгоц хөөрсөн бөгөөд орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 10:00 цагт газардах ажээ. Цогцсуудыг хүлээж авах үеэр Малайз даяар төрийн далбааг хагас бөхийлгөж, нэг минут чимээгүй байж хүндэтгэл үзүүлнэ.

“MH17”-г Оросыг дэмжигч босогчдыг пуужин харваж унагаасан гэж үзэж байгаа билээ. Харин тэд үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Өнгөрсөн сарын 17-нд “Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоцонд сууж явсан зорчигч, багийн гишүүд нийлсэн нийт 298 хүн бүгд амь эрсэдсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг