sonin.mn

МОСКВА. /Itar-Tass/. Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааг бүх чиглэлд дагалдан явна. Энэ тухай Оросын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд автомашинуудын бүхээгт хамт сууж явахгүй гэж тус яамны төлөөлөгч тайлбарласан байна.

“Улаан Загалмайн далбаа бүхий автомашинууд цувааг бүхий л замын турш даган явах болно. Автомашин болгоны бүхээгт зөвхөн нэг жолооч байх ёстой, цувааг урьдчилан шалгасан бөгөөд зайлшгүй тохиолдолд түргэн тусламж үзүүлэх эмнэлгийн тэрэг дагалдан явж байгаа” гэж Онцгой байдлын яам мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг