sonin.mn

ЯНГОН. /Xinhua/. Таиландаас Мьянмарт очсон эрэгтэй “Эбола” вирусийн халдвар авсан байж болзошгүй тухай Мьянмарын Мэдээллийн яам мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Гвиней, Либерид ажиллаж байсан өвчтөн энэ долоо хоногийн мягмар гарагт Бангкокоос Янгоны нисэх онгоцны буудалд буужээ. Энэ залуу маш өндөр халуурч байжээ.

Оношийг нь тогтоолгохоор Янгоны захын дүүрэгт байдаг халдварт өвчний эмнэлэг рүү залууг шилжүүлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг