sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. Зүүн хойд Азийн цөмийн аюулгүй байдлыг хангах зөвлөлдөх байгууллага байгуулах саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ тавьсан тухай Киодо агентлаг мэдээллээ.

“Зүүн Хойд Азийн цөмийн аюулгүй байдлыг хангах зөвлөлдөх байгууллага байгуулахыг би санал болгож байна. Уг зөвлөлийн гол оролцогчид нь Өмнөд Солонгос, Хятад болон Япон улс байх болно” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлснийг тус агентлаг иш татжээ. “Мөн түүнд АНУ, Орос, БНАСАУ болон Монгол Улс оролцоно” гэж Пак Гын Хэ нэмж хэлсэн байна.

Тухайлбал, Азийн орнуудын атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах  зэрэг үүрэг хүлээсэн зөвлөлдөх байгууллага байгуулах саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Японы колоничлолоос улс орон нь чөлөөлөгдсөний 69 жилийн ойн өдрийг тохиолдуулан зурагтаар ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг