sonin.mn

ЧИКАГО. /Xinhua/. Арван нэг хоногийн дотор Миссурид хар арьст хоёр дахь хүнийг цагдаа хөнөөсөн нь байдлыг улам хурцдуулах хандлагатай байна.

Өчигдөр АНУ-ын  хойд нутгийн Миссури муж улсын Фергусон хотын Сент-Луис дүүрэгт цагдаагийн албан хаагчид руу хутга далайлгасан 23 настай залууг буудан хөнөөжээ.

Энэ сарын 9-нд цагаан арьст цагдаа 18 настай африк-америк залуу Майкл Брауныг буудан хөнөөсний улмаас Фергусоны Сент-Луист эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Майкл Браун ямар ч зэвсэггүй байсан юм.

Уг хэргийн улмаас АНУ даяар эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Жагсагчдын үзэж буйгаар, хар арьст залууг буудсан нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг ажээ. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргүүдэд АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулан мэдээлж байна.

Миссуригийн эрх баригчид шөнө орой гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад уриалсан юм. Гэхдээ эсэргүүцэгчид болон хууль сахиулах хүчний албан хаагчид хоорондын мөргөлдөөн үргэлжлэх шинжтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг