sonin.mn

ПРЕТОРИ. /ИТАР-ТАСС/. Либерийн Засгийн газар Эбола вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний дэгдэлтийн үед хүн амын шилжилт хөдөлгөөнийг хянахын тулд тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Энэ тухай Либерийн улсын радио мэдээлсэн байна. Хөл хорионы цаг орон нутгийн цагаар 21:00 цагаас 06:00 цаг хүртэл үйлчилнэ.

Либерид наймдугаар сарын 6-нд онц байдлын дэглэм тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтыг чангатгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлан, хот хооронд зорчихыг хоригложээ.

Түүнээс гадна, вирусийн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэж, тухайн хүн бүрэн эдгэрэх хүртэл эмнэлэгт байх ёстой байна. Долдугаар сарын 31-нд Сьерра-Леонд, наймдугаар сарын 8-нд Нигерид, 13-нд Гвинейд онц байдлын дэглэм тогтоосон юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, 2240 хүнд Эбола вирусээр үүсгэгдсэн өвчин илэрсэн бол нас барагсдын тоо 1229-д хүрсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг