sonin.mn

“Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулснаар эхний ээлжинд 1764 айл орон сууцтай болж буй юм. Тэгвэл тус орон сууцны хороололд захиалга өгч, сонгогдсон иргэд байрныхаа түлхүүрийг гардаж авлаа.

Иргэдэд Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, ТОСК-ийн удирдлагууд түлхүүрийг гардуулсан юм.Түлхүүр гардсан иргэд урьдчилгаа 30 хувиа төлөн банкны найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан учир ТОСК-иас шаардлагаа хангасан хэмээн үзжээ.

Дээрх хорооллын үргэлжлэл “Буянт-Ухаа-2” хорооллыг Үндэсний бүтээн байгуулалтын корпораци барьж буй бөгөөд эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах  юм байна. Дашрамд дуулгахад “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны нэг метр квадратын  үнэ 1 сая 280 мянган төгрөгөөр үнэлэгдэжээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг