sonin.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөнөөр нийслэлийн есөн дүүрэг болон зарим инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх товч мэдээллийг сонслоо.

Зөвлөлгөөнөөр ирэх долоо хоногт багтаан дүүргүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэл хангах комиссыг хуралдуулж, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах инженерийн хангамжийн болон шугам сүлжээний байгууллагууд, төсөвт газрууд, сууц өмчлөгчдийн холбоодын ажлын явцын талаархи тайланг хэлэлцэн, нэгтгэж Захирагчийн ажлын албанд ирүүлэх үүрэг өгсөн байна.

Харин Багануур, Багахангай, Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын мэдээллийг хийсэн юм. Өвөлжилтөнд хүндрэл учруулж болзошгүй  Налайх дүүргийн 48-67 дугаартай 22 байрны  гадна ус дулааны шугмыг шинэчлэн солих шаардлагатай байгаа гэлээ.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс мэдээллийн дагуу шалгаад, шугам сүлжээг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо.

Ариунзаяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг