sonin.mn

НҮБ. /Xinhua/. Гвиней, Либери, Нигери болон Сьерра-Леонд “Эбола” вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн тоо 2240, нас барагсдын тоо 1129 боллоо гэж ДЭМБ-ын мэдээллээс иш татан НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдлээ.

Гвиней, Либери, Нигери болон Сьерра-Леонд энэ сарын 14-16-нд “Эбола”-гийн халдвар авсан нийт 113 тохиолдол шинээр бүртгэгдэж, 84 хүн нас барсан гэж ДЭМБ мэдэгдсэн байна. “Эбола” вирус 2013 оны 12 дугаар сард Гвинейд дэгдэж, улмаар Либери, Сьерра-Леон болон Нигерид  тархсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг