sonin.mn

Хүүхдийн сэтгэл гэдэг цав цагаахан цаастай адилхан байдаг болохоор аливаа зүйлийг шууд л байгаагаар нь харж, хүлээж авдаг. Тиймээс зарим нэг нь тэднийг бурхны элч гэдэг байх. Хүүхэд тод өнгөтэй юмс, амттанд "нугасгүй". Ялангуяа намрын энэ цагт элбэгшдэг олон төрлийн жимс жимсгэнэд нүд унагахгүй байхын аргагүй.

Саяхан МУИС-ийн II байрны хажуугаар өнгөрч явахдаа хэдэн хүүхэд замын дэргэдэх модны жимсийг түүгээд идэж байгаатай таарсан юм. Бултганасан улаан жимсийг харахад насанд хүрсэн хүн ч тэсгэл алдаж шүүрс алдмаар харагддаг юм билээ. Томчууд тэгж байхад хүүхэд тэр жимсийг хараад түүмээр санагдах нь буруу биш.

Харин шороо тоостой, элдэв химийн бодис цацсан гэдгийг нь мэдэхгүй идэж байгаад өвчин тусах аюултайг тэд ухаж ойлгож чадахгүй. Тиймээс л тэдэнд анхааруулж, ухааруулах хүн хэрэгтэй юм.

Гадаа тоглох гээд гарсан хүүхдээ хаана хэнтэй нийлдгийг мэддэг, анхаарал хандуулж, хяналт тавибал дээрх болзошгүй зүйлээс сэргийлж чадна. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх гээд түм түжигнэж байгаа энэ үед илүүтэй анхаарах хэрэгтэйсэн.

Б.Сийлэн

Эх сурвалж: