sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бо­лон Замын Цагдаагийн газраас өчигдөр хичээлийн шинэ ойртож байгаатай холбогдуулан авто машиныг улсын дугаарын тэгш сонд­гойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гар­галаа. 
 
Тодруулбал хязгаар­лал­тыг энэ сарын 22-ноос буюу баасан гарагаас эхлэн 31-нийг дуустал хийх аж. Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. 
 
Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 23, 25, 27, 29, 31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцох юм байна. 
 
Харин нийтийн тээв­рийн хэрэгслүүд, түргэн тусламжийн болон цаг­даагийн машин энэ хяз­гаар­лалтад орохгүй юм байна. Ийм хязгаарлалтыг өнгөрсөн жил ч мөн хийж байсан бөгөөд хязгаарлалт 10 хоног үргэлжлэх юм. 
 
Эх сурвалж: