sonin.mn

Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүн гүтгэсэн, доромжилсон гэх хэргээр 100 хоног баривчлагдах ялаар шүүхээр шийтгүүлсэн инженер Ц.Батыг өмөөрч, 20 жиргээчид Чингисийн талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийллээ.

Тэд, "Ардчилсан Монголд хүн үгээ хэлэх, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Гэтэл жиргээ нь таалагдаагүйн төлөө жиргээчийг хорих ялаар шийтгүүлж байгаа А.Гансүх сайд монголчуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шүүхээр хааж боохыг оролдлоо.

Өнөөдөр Ц.Батыг маргааш хэнийг ч байсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө шүүхээр ялладаг, айлгадаг бурангуй тогтолцоо бий болох гэж байгаад харамсч ийнхүү амаа дарж эсэргүүцлээ илэрхийлж байна" хэмээж байв.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг