sonin.mn

"Хүсэл зоригоо нэгтгэе" хөдөлгөөн ирэх сарын 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” уриатай цуглаан зохион байгуулахаар болов.

 “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалтаас цуглааны талаар тодруулахад, цуглааны гол зорилго нь олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх, хөдөлгөөний талаар мэдээлэл түгээх явдал юм. Цуглааны өмнө улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагатай уулзах цуврал уулзалтыг хийнэ" гэсэн юм.

Тус хөдөлгөөнөөс газар шороогоо хамгаалах, тэгш хуваарилах, эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлого, шударга ёс хууль эрх зүйн байдлын талаар Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг  хүргүүлсэн байна. Уг хөдөлгөөн хоёр сарын өмнө байгуулагдсан бөгөөд одоогоор 40 гаруй ТББ-тай нэгдэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг