sonin.mn

УБЕГ хороодоор дамжуулан гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгож байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хороодод шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг  хийж байсан бол өнөөдрөөс эхлэн дээрх үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэх болсон байна.

Иргэдэд дээрх үйлчилгээг хорооноос үзүүлснээр дүүрэгт хийгдэж байгаа бүртгэлийн ачаалал багасах, иргэд дээрх үйлчилгээг хорооноос хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Цаашид иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг хорооноос нэмж үзүүлэх боломж ийнхүү бүрдэж байгаа бөгөөд энэхүү ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг