sonin.mn

Хүн бүр өөр, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Зарим нь сонирхлоо мэргэжил болгодог. Тэдний нэг нь цэцгийн дизайнер Б.Одгэрэл юм. Тэрбээр багаасаа цэцгэнд хайртай байсан бөгөөд сонирхлоо хөгжүүлэн Япон улсад цэцгийн дизайнерын мэргэжил эзэмшжээ. Түүнтэй цэцгийн урлагийн талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Баянбатын Одгэрэл гэдэг. 1998 онд аравдугаар ангиа төгсч, КТМС-д бизнесийн удирдлагын ангийг 2004 онд дүүргэж байлаа. Их сургуулиа төгсөөд Япон улсад амьдарч байгаад 2011 онд Монголд ирсэн. Японд байхдаа сонирхлынхоо дагуу цэцгийн дизайнер мэргэжил эзэмшсэн юм.

-Дизайнер гэхээр хувцас загвар гэсэн ойлголт хүмүүсийн толгойд буудаг. Харин цэцгийн дизайнөр гэхээр сонин содон сонсогдож байна. Энэ тухайгаа сонирхуулбал?
-Намайг бага байхын ээж маань цэцэг тарьдаг, дэлгүүр ажиллуулдаг байлаа. Цэцгэнд их хайртай хүн л дээ. Хүүхэд байхад ээжийнхээ цэцэг тарих, арчлах ажилд тусалж, хэрэглээний мөнгө авдаг байсан. Харин Японд амьдрах хугацаанд ихэнхдээ гэртээ суудаг, нөхөр спортын хүн болохоор байнгын бэлтгэл сургуулилт гээд явчихна. Тэгээд л сонирхлоо хөгжүүлэн цэцгийн дизайнерын мэргэжил эзэмшсэн. Япон улсын онцлог юм уу ёс уламжлал, дэг жаягаар гэрийн эзэгтэй нар нь хүүхдээ өсгөөд гэр бүлийн ажлаа зохицуулаад нөхөр нь ажлаа хийдэг. Зүгээр суумааргүй санагдаад сонирхлын дагуу эзэмшсэн мэргэжлээ хөгжүүлэн цэцгийн дизайнерчин болсон. Нэг үгээр бол цэцгийн дизайнөр, зөвлөх мэргэжилтэн боллоо. Монголдоо ирээд "Florever" нэртэй цэцгийн мэргэжлийн студи байгуулан ажиллаж байна.

-Монголчууд цэцгийг хэрэглээний төвшинд хүлээж авдаг. Баяр ёслол, хурим найранд л цэцэг хэрэглэх элбэг. Харин урлаг талаас нь хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Учир нь монголчууд ямар ч нөхцөл, байдалд хурдан дасан зохицож амьдрах чадвартай. Тэр хэмжээгээрээ аливааг хурдан сурдаг, түүнийгээ амьдралдаа хэрэглэхдээ ч, хэвшүүлэх дээ ч амархан. 2011 онд анх цэцгийн мэргэжлийн студи байгуулж байхдаа үнэндээ эмээж байсан. Хүмүүс цэцгийн урлагийг хэр хулээж авах бол, яах бол гэсэн бодол их төрж байлаа. Олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор хүмүүсийн харилцаа, амьдралын хэвшил хэр өөрчлөгдсөн бол гэсэн болгоомжлол байсан. Гэтэл хүмүүс эрс өөрчлөгдсөнийг хараад гайхсан бас баярласан. Цэцэг тарьж ургуулах, арчлах сонирхолтой хүн олон болж. Тэр хэмжээгээр цэцгийн дэлгүүр ч их байгааг хараад үнэхээр сайхан сэтгэл төрсөн. Энэ бүхнийг хараад хүмүүсийн хэрэглээнд тааруулж, сонирхол, хүсэл, хэрэгцээ шаардлагаас хамаараад мэргэжлийн цэцгийн студи, урлан байж болох юм гэсэн бодол төрсөн. Цэцгийн хэрэглээний хувьд бол монголчууд нэг үөэ бодвол өөр ханддаг болж. Энэ нь илт мэдэгдэж байна. Цэцгийг зүгээр нэг ургуулж арчлах өөр. Мэргэжлийн үүднээс хандах, албан байгууллага, хурим найр, ёслолын арга хэмжээ гээд тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан цэцгийн үүрэг, зорилго, утга агуулга зэрэг нь өөр өөр байдаг. Энэ бүхнийг ямар байлгах нь цэцгийн дизайнөрын хийх ажил шүү дээ. Сүүлийн үөд хурим найр, ёслолын арга хэмжээнд тохируулан хэрэглэгчийн хүсэлтээр цэцгийн зохиомж хийж өгдөг. Хүмүүс илүү сонирхож хэрэглэх, захиалах нь их байдаг. Одоо ингээд бодоход хоёр жилийн дотор олон хурим найр, ёслолын арга хэмжээнд цэцгийн гоёл хийж өгсөн байна шүү.

-Хурим найр, ёслол, нээлтийн арга хэмжээнд цэцгийн зохиомж хийж өгдег гэхээр тухайн орчныг цэцгээр чимэглэж, сайхан уур амьсгал бүрдүүлнэ гэсэн үг үү. Амьд цэцгээр хийх үү?
-Ер нь тэгж ойлгож болно. Хурим найранд заалны болон хосын орж ирдэг хэсгийг амьд цэцгээр илүү сайхан байхаар эохиомжлон гоёж өгдөг, Мөн тухайн хүний хүсэлтээр дуртай цэцэг, сонирхол зэргээс хамаарч өөр өөрөөр зохиомжлон стиль гаргана гэсэн үг. Ихэнхдээ амьд цэцгийг мөнхжүүлэн, цэцгээр хатаамал хийнэ.

-Амьд цэцгийг мөнхжүүлнэ гэхээр сэтгэлд нэг л буухгүй юм. Манайд амьд цэцгийг мөнхжүүлэх боломжтой юу?
-Япон улсад амьд цэцгийг мөнхжүүлэх арга төхнологи өндөр хөгжсөн байдаг. Тэр хэмжээгээр цэцгийн урлагийг өндөр төвшинд хөгжүүлж байгаа улсын тоонд зүй ёсоор багтдаг. Бид мөнхжүүлсэн цэцгээ Япон улсаас оруулж ирдэг. Тэнд мөнхжүүлчихээд нааш нь авчирдаг. Цэцгийг мөнхжүүлнэ гэхээр тусгай бодис, уусмалд оруулдаг. Энэ нь хэдэн жилээр ч хамаагүй яг амьд юм шиг байж чаддаг. Мөнхжүүлсэн цэцэг тод өнгөө бага ээрэг л алддаг.

-Тусгай бодисоор мөнхжүүлдэг гэхээр хүний биөд хортой биш үү?
-Хүний биөд ямар ч хор хөнөөл байхгүй, Яагаад гэхээр цэцэг мөнхжүүлэх урлаг нь 1800 оны үеэс үүдэлтэй гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм билээ. Тухайн үеийн Английн хатан хаан үсний хатгуур, энгэрийн гоёл, өдөр тутамдаа хэрэглэж болох бүхий л зүйлд мөнхжүүлсэн цэцгийг хэрэглэдэг байсан. Энэ нь тухайн хүний ихэмсэг, тансаг байдлыг илтгэхээс гадна нэр хүнд дээдсийн хүрээллийг тодотгож өгдөг байж. Харин сүүлийн үөд Япон улс цэцэг мөнхжүүлэх урлагийг хамгийн ихээр хөгжүүлж байгаа орны тоонд зүй ёсоор ордог. Мөнхжүүлсэн цэцэг нь хоёр өер байдаг л даа. Амьд цэцгийг шууд эсвэл хатаамал хэлбэрт оруулаад мөнхжүүлж болдог.

-Японд мөнхжүүлсэн цэцгийг Монголд авч ирэхэд өөрчлөлт орох уу. Монгол, Япон хобр улсын цаг агаар, уур амьсгал өөр шүү дээ?
-Цэцэг бол амьтай. Ямар ч амьд амьта өөр орчин нөхцөлд очоод дассан зохицохы тулд хамгийн багадаа хэдэн хоног болдог. Бид ч ялгаагүй шинэ газарт очоод хэсэгтээ л эвгүй санагддаг. Цэцэг ч мөн ялгаагүй. Тэр тусмаа хоёр еөр уур амьсгалтай орчин дассан зохицох амаргүй. Арчилгаа тордлого их шаардана. Гэхдээ нэг их өөрчлөлт ороо, муухай болохгүй л дээ, Арчилгаа л хамгий чухал. Манайд тарьж, ургуулж байга тасалгааны болон гадна талбайн цэцэг хүртэл орчноо солиход өөр болчихдог.

-Сүүлийн үөд хүмүүс биө, биөдээ цэцэг бэлэглэх нь ихэссэн. Тэр хэмжээгээр өнгөний бэлгэдэл, цэцгийн утга агуулгыг хүмүүс өөрөөр хүлээж авдаг. Жишээ нь, улаан сарнай хайрыг бэлгэддэг болохоор залуус эхнэр, хайртай бүсгүйдээ бэлэглэдэг. Ер нь мэргэжлийн хүний хувьд тухайн цэцэг болоод цэцгийн өнгөний бэлгэдэлд ямар байр суурьтай явдаг вэ?
-Манай улсад дээр үеэс сарнай бaйcaн уу байгаагүй. Сүүлийн үөд л Орос улсаас орж ирсэн цэцэг. Орос хүмүүс башар цэцгий хамгийн хайртай, хүндэлж явдаг хүндэс өгдөг. Эмэгтэйчүүдийн баяраар улаан өнгийн башар цэцгийг ээждээ өгөх үзэгдэл элбэг. Харин дэлхий дахинд бол улаан сарнай хайрын бэлгэдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Монголчуудын хувь бог улаан сарнайг хайртай хүндээ өгөх ёстой, ягаан сарнай зэвүүцлийг, цагаан сараана уучлалыг илэрхийлнэ гэж үздэг. Харин цэцгийн дэлгүүрт очоод ийм хүнд өгнө, тийм арга хэмжээнд очих гэсэн гэхэд худалдагч нь цэцэг цэцгийн дээд лиляа цэцгийг дийлэнхдээ санал болгох жишээтэй. Ингээд бодохоор цэцгийн бэлгэдэл бүр өөр өөр, Миний бодлоор цэцгийн жинхэнэ бэлгэдэл гэж яривал эрт дээр үөэс монголчуудын ярьж ирсэнчлэн үүрд мөнхийн Цагаан уулыг хэлнэ. Энэ цэцэг л бидний хувьд бэлгэдэлтэй байж болох юм. Түүнээс цэцгийг өнгөөр нь ялгах нь учир дутагдалтай. Улс орон бүр өөр, өөрийн гэсэн бэлгэдэл бүхий цэцэгтэй. Солонгосчууд Цагаан удвал цэцгийг оршуулгад хэрэглэх жишээтэй.

-Жил бүр хувцас, үс засалт өөр, өөрийн гэсэн хэв маягаа өөрчилдөг байдаг. Цэцгэнд бас жил жилийн онцлог баглаа гэж байдаг байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Хурим найрын cap эхэлчихсэн болохоор захиалга их ирж байна, Жил бүрийн энэ үед цэцгийн баглаа өөр өөр байдаг. Өнгөрсөн жил голдуу ганц том бөөрөнхий цэцэг моодонд орж байсан. Хүмүүсийн захиалгаас шалгаалан цэцгийн баглаа, өнгө, онцлог өөр өер болдог. Энэ жил олон төрлийн цэцэгтэй, нарийн чимэглэлтэй том, далбагар баглааг захиалах нь элбэг байна.

-Цэцгийн баглааг зохиомжлоход чимэглэл хамгийн чухал үүрэгтэй болов уу?
-Цэцгийн баглааг янз бүрээр ямар ч хэлбэр хэмжээтэйгээр зохиомжилж болно. Зохиомжлохоос өмнө чимэглэх зүйлсээ нарийн мэдрэмжээр сонгох хэрэгтэй. Мөн өөрт байгаа зүйлийг ашиглаад хөнгөн чимэглэж ч болдог. Зарим улс оронд ганц хоёрхон ширхэг цэцгийг янэ бүрийн чимэглэлээр баглаагаа баяжуулдаг, Миний хувьд бол олон терлийн цэцгийг өнгө дагуу уусгаж зохиомжлох их дуртай. Мөн хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэх нь хамгийн чухал. Цэцгийн баглааг амьдруулдаг нэг зүйл бол чимэглэл матөриал байдаг. Шүр, сувд, навч цэцгийн иш зэрэг янз бүрийн зүйлээр чимэглэж болно. Хамгийн гол нь зохицуулах нь чухал. Зохиомжгүй хэт их чамин зүйл утга ауулга алдуулж, чанаргүй харагдуулах нь ч бий.

-Цэцэгчин байхын сайхан. Хүмүүсийн баяр баяслыг хуваалцаж авсан энөргээ цэцгийн баглаа болгож өгөх нь юутай ч зүйрлэшгүй байдаг болов уу?
-Би өдий хүртэл сайхан сэтгэлтэй, баяр баясгалантай хүмүүстэй дандаа ажиллаж ирсэн. Тийм болохоор мэргэжлээрээ бахархдаг. Тэр хэмжээгээр сайхан бүхнийг мэдэрч явна. Учир нь хүмүүс хурим найрын үеэр их ирдэг. Тэдний хүмүүсийн баяр баясгаланг хуваалцах сайхан шүү.

-Зохиолч хүн ном ихтэй байдаг шиг таны гэрт цэцгийн баглаа хичнээн байна вэ?
-Мэргэжлийн онцлогоос болоод тэр үү манай гэрт цэцэг уддаггүй. Хааяа нэг сайхан цэцэг авч тавина. Хэд хоноод л өөрчилмөөр санагдаад солиод байдаг. Бүр гоё болгомоор санагдаад янз бүр болгож өгнө шүү. Саяхан нэг цэцгийн баглаа хийж тавьсан хэр удахыг хэлж мэдэхгүй л байна. /инээв/

Д.Нэргүй

Эх сурвалж: