sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Динозаврын шинэ төрөл зүйлийн олдворт тулгуурлан бүх динозавр өдтэй байсан байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлсэн тухай шинжлэх ухааны “Science” сэтгүүлд бичжээ.
 
Сибирийн Улов голын эргээс “Кулиндадромеус забайкальский”  нэрт ургамал идэшт динозаврын шинэ төрөл зүйлийн чулуужсан хэдэн зуун ясыг малтлага хийн гаргасан юм. Энэ төрөл зүйлийн динозаврт өд болон хайрсны аль аль нь байсан аж.
 
Үүнээс өмнө нь зөвхөн махан идэшт динозаврууд л өдтэй байсан гэж үзэж байсан юм.
 
Харин ил өд, хайрстай ургамал идэшт динозаврын чулуужсан яс анх удаа олдсоноор динозаврын бүх төрөл зүйл өдтэй байсан байж магадгүй гэж судлаачид үзэх болжээ
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг