sonin.mn
САН ПАУЛО. /Ёнхап/. Бразил улс өнгөрсөн жил гоо сайхны мэс засал хамгийн их хийлгэдэг улсаар шалгарчээ.
 
Олон улсын гоо сайхны мэс заслын холбооноос (ISAPS) танилцуулсан тайлангаас харвал, өнгөрсөн онд Бразил улсад нэг сая 491 мянган гоо сайхны мэс засал хийгдсэн байна.
 
ISAPS-д дэлхийн 95 улсын 2700 гаруй гоо сайхны мэс заслын эмч нар харьяалагддаг аж. Бразилын араас  АНУ, Мексик, Герман, Колумб, Венесуэл, Испани, Итали, Аргентин болон Иран оржээ.
 
Бразилын эдийн засаг хөгжиж, шинэ дундаж давхаргын хүмүүс олноор гоо сайхны мэс засал хийлгэх болсон гэж зарим хүн тайлбарлаж байна.
 
А.Цацралт
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг