sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Үхэлд хүргэх аюултай “эбола” вирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын Засгийн газрын харьяа “Энх тайвны корпус” сайн дурын байгууллага Баруун Африкийн улсуудаас сайн дурын бүх ажилтнаа татаж байна.
 
Либери, Сьерра-Леон болон Гвинейгээс 340 ажилтнаа бүгдийг нь түр хугацаагаар татаж байгаагаа тус байгууллага мэдэгдсэн юм. АНУ-ын Төрийн департамент болон “Энх тайвны корпус”-ын мэдэгдсэнээр, Либерид “эбола”-гийн халдвар авсан америк залуу Нигерид нас баржээ.
 
Либерид энэ эрэгтэйтэй холбоотой байсан “Энх тайвны корпус”-ын сайн дурын хоёр ажилтныг мөн “эбола”-гийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг